Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цагаан далны дом ба микробиологи
2017 оны 4 сарын 20 [Уншсан тоо: 18865]

                         Хоёр залуугийн ярилцлагыг товчлон жишив

Цагаан далаар мэргэлдэг увидастан ховор. Тэр дундаа далыг шатаалгүй цагаанаар нь тайлах хүн бараг үгүй... Х.Уянга хэмээх бүсгүй “Цагаан даланд хамгийн наанадаа хүний есөн үе доторх үйлийн үрийн холбоотой бүх мэдээлэл хадгалагддаг” тухай ярьсан нь олон хүний анхаарлыг татсан билээ гэж сануулжээ.

Х.Уянга: -Дал бол амьд мэргэ гэдгээрээ маш их давуу талтай. Тайлагдах хүндээ тайлагдана. Тайлагдахгүй хүндээ тайлагдахгүй. Бидний монголчууд амьдрагч биш, амьдруулагч, ургагч биш, ургуулагч үндэстэн юм. Энэ бол арга билгийн ухааны хосолмол шинжийг өөртөө агуулж байгаа зүйл... билгийн ухааныг оюундаа тээсэн үндэстэн хэзээ ч арга мухардана гэж байдаггүй... Үүнээс дом шившлэг үүдэн гарч ирдэг... аливаа зүйл болохгүй бол “Мөнх хөх тэнгэр минь” гэдэг... хүсэл эрмэлзэл, оюун ухааных нь сэтгэлгээ өөрөө тийм агуу хүчтэй байдаг. Эзэн Чингис хаан маань хүртэл мөнх тэнгэрээсээ асар их хүчийг гуйж, дэлхийг байлдан дагуулсан аугаа их үйлсийн эзэн байсныг түүх өгүүлдэг. Үүнээс үзэхэд монголчуудын билгийн ухаан маш өндөр байсан учраас дом шившлэг үүдэн гардаг юм... Домнол зүйг тоочвол асар их зүйл бий л дээ. Тиймээс ч далаа домнож, галаа дээдлэн тахиж ирэхэд... удам угсааны дархлаа тэргүүтэн нь батжиж дэлгэрдэг жамтай.

Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давшгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм... билиг талыг арга нь нөхөж тэнцвэртэй байлгадаг. Арга билгийн ухааныг тэнцвэржүүлсний дээр гуравдагч хүчин зүйл нь галын ухаан. Галын эзнээс дамжин ирэх дархлаа гэж ойлгож болно. Тиймээс дом шившлэгийн үйлд тухайн хүний сэтгэл болон оролцоо онцгой үүрэгтэй байдаг...

Б.Цэрэнчимэд (Био-Ундарга шингэн бордооны үйлдвэрийн захирал) –20 орчим жил судалгаа, шинжилгээ хийсний дүнд шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн, био шингэн бордоог гарган авсныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэллээ... 2002 он гэхэд Монголын газрын хөрснөөс анхны бактери, эсийн омгийг гарган авсан байдаг. Энэ нь ургамал ургахад нэн таатай орчин бүрдүүлж өгнө гэсэн үг. Одоогоор бидэнд бактерийн омгийн гурван сан бий. Үүнийгээ ойрын хугацаанд 10-аас дээш болгохоор зорин ажиллаж байна. Био бордооны эхний давуу тал нь эрүүл мэнд. Манайханд хамгийн их гараад байгаа өвчин бол ходоод, элэгний хорт хавдар. Энэ нь химийн бордоотой бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэснийх... Хятад жилд 50 сая, ОХУ 30 сая тонн химийн бордоо хийж байна... өөрсдөө энэ химийн бордоогоо ашигладаггүй. Манайх шиг орнуудад шахчихдаг. Энэ бордоо нэг литр нь 35 мянган төгрөг... бидний био бордоо литр нь 3500 төгрөг...

Агаар мандал дахь нийт хийн 78 хувьд азот хуримтлагдаж байдаг. Үүнийг ургамал шууд хүлээж авах чадваргүй. Фосфор, кали, төмөр, зэс, микро элементүүдийг нийлэгжүүлэх, өсөлтийн бодис ялгаруулах зэрэг процесс бичил биетийн тусламжтайгаар явагддаг. Ингэж хүнд хэрэгтэй амин дэм ургамалд бий болдог. Тиймээс агаарын азотыг хөрсөнд нийлэгжүүлэх, хөрсөн дэх шингэцгүй хэлбэрийн фосфор, калийг ургамалд хялбар шингээхээс гадна ургамлын ургалтыг түргэсгэгч бодис ялгаруулдаг онцлог бүхий олон бүрдэлт бактерийн омгуудыг тусгай тэжээлийн орчинд бэлтгэсэн шингэн бордоо юм. Химийн бордоо ашигласан даруйд ургамлын ургалтыг түргэсгэх боловч үйлчлэл тун удахгүй саармагжиж арилдаг. Харин микро биологийн бордоо гурван жил хөрсөнд тэжээл өгдөг. Бордооны 50 орчим хувь нь бактери байдаг бол үлдсэн 50 хувь нь түүний хоол байдаг... Зургаан сараас дээш хадгалбал бактери хоолгүй болохын зэрэгцээ агааргүйдэж үхнэ. Харин хөрсөндөө орсон бактериуд 3-5 жил амьдрах чадвартай... Япончууд тогтоосон байна. Хааш хаашаа 10 сантиметр хөрсөнд 26 сая ширхэг эс амьдардгийг. Жилд сая нь үхдэг байна... яаж үржүүлж 26 саяд нь барих вэ гэвэл химийн бордоогоор хэзээ ч шийдэж болдоггүй. Заавал микро биологийн аргаар буюу манай үйлдвэрлэж байгаа шиг бүтээгдэхүүнийг ашиглах ёстой болдог.          

Х.Уянга: -Эрт дээр үед монголчууд маань галаа их ажигладаг байжээ. “Манайд хүргэн орж ирэх нь. Ийм бэр орж ирэх нь” гээд л шууд галтайгаа харьцдаг байсан. Өнөө цагт энэ уламжлал мартагдаж, алдагдчихаад байна... Гал гэж ямар айхавтар амьтай ертөнц байдгийг ч мэддэггүй. Үүнийгээ гээсний улмаас завсар зуурын зүйлд өртөх нь амархан, хийморь сүлдийн хувьд дорой болчихжээ. Энэ болгоны цаана монгол үндэстэн бол бусад үндэстнээс тэс ондоо өөр оршихуйд заяасан юм шүү гэдгийг хэлээд байгаа юм... Энэ бүгдийг хэн нэгэн ном уншаад мэдчихсэн зүйл биш. Цаанаасаа заяагдмал увидастай ард түмэн гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ...

Би хүний сүнсэн биеийнх нь буюу билиг талыг эмчилж байгаа хүн. Шинжлэх ухааны талаас нь аваад үзвэл өвчтөнд онош тавьсан эмч нь эмчилгээгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил дал тайлуулсан хүн тухайн тайлсан хүнээрээ заслаа хийлгэвэл засал нь төгс оршдог... 99995927 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Б.Цэрэнчимэд: -Нийт тариалангийн бүс 80 гаруй хувьдаа хөрсний элэгдэлд орсон. Энэ нь химийн бордоо, хоцрогдсон технологиос болсон... жилдээ 9 орчим тэрбум төгрөгөөр гаднаас хор болон химийн бордоо оруулж ирдэг. 5 жил тасралтгүй био шингэн бордоо ашигласнаар хөрс 80-90 хувь сэргэдэг. Нөхөн төлжиж байна гэсэн үг... Био бордоо ургамалд бүрхүүл үүсгэдэг. Энэ нь цочир хүйтрэл, мөндрөөс хамгаалдаг. Бас ганд тэсвэртэй. Өнгөрсөн жил Дорнод аймаг ганд нэрвэгдэж ургац алдсан бол манайхаас бордоо авсан Дорнодын тариаланчид ургац арвин авсан. Тиймдээ ч өнөө жил дахин бордоо авахаар захиалгаа өгчихсөн байгаа. Хэн хэзээ хаана юугаар үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй баахан бордоо олж ирээд яаманд шахчихдаг. Би 9 нэр төрлийн био бордоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд нэг га газарт орох орц нь химийн бордооноос хэд дахин бага. Манайх шиг био бордоо үйлдвэрлэдэг газар олон бий. Гол нь зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байна. Төртэйгөө уялдаж чадахгүй байна. Би сүүлийн 5-6 жил  бордоо нийлүүлье гээд гүйсэн. Цаас нэхээд л буцаадаг. 10 жилийн судалгаа авчир гэх мэтээр. Бид шинжилгээ судалгааны багтай хамтран ажиллаж чадлаа. Дотоодын үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангая гэвэл 5 тэрбум төгрөг байхад хангалттай. Гэхдээ бид мөнгө өгөөдөх гэж нэхээгүй. Бидний бордоог хэрэглэгчдэд хүргээд өгөөч гэдэг хүсэлтийг л яаманд тавьдаг. Жишээ нь манай үйлдвэр дангаараа нийт тариаланчдын 20 хувийн хэрэгцээг хангах боломжтой. Гол нь зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг төр хаачихаад байна. Нүүрс олборлоход хуулсан хөрс хаягдал болдог. Энэ чинь асар их хэмжээний био шингэн бордоо үйлдвэрлэх баялаг юм шүү дээ.          


                      


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив