НИЙТЛЭЛҮҮД
Эх орны зүрх орос шатахуунаар лугшдаг
Өнөөдөр 9 цаг 11 минут

Нефтийн хямрал дэлхийг нөмрөх нь. Монгол шатахуунаа ганцхан Оросоос авдаг учир хойд хөршийн эрх баригчдын дохиураар манай эдийн засаг савладаг. 2011 оны тариалалтын ид үед Орос крантаа хааж, Монгол Улсын зүрх зогсох шахсан.

Дэлгэрэнгүй үзэх >
МАН, МАХН хоёрын хэрүүлийн ланчгийг АН үүрлээ
2012 оны 5 сарын 15

МАН эхлэл нь, МАХН үргэлжлэл нь, дахиад үргэлжлэл нь МАН. Ардын намын онолчид ингэж томъёолдог юм билээ. Үндэс, үргэлжлэл хоёр залгагдахад цус урсдаг нь сонин. Бодоо Данзан нарын олон эх орончдын цусаар эхний залгаас гагнагдаж, МАХН үүссэн.

Дэлгэрэнгүй үзэх >
Чавхны чулуу шиг Жаргалын Барамсай
2012 оны 5 сарын 10

Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг чавхадсан сэтгүүлч зохиолч залуу, авъяас билэгтээ цалгиж явлаа. Нэг нам, нэг хүний олон жилийн дарангуйлал аяндаа өгөршиж, шалгарсан манлай коммунист жолоодогч хэмээх Увс Дорноговийн хэдэн өвгөн зөнөөд, манай нийгэмд тойрон хүрээлэгч гэгч том жижиг дарга нарын олон давхар айхтар залирхаг хүрээ албан тушаал эрх мэдлээр хуяглаж, улсын хөрөнгийг эрээ цээргүй идэж ууж, хууль тогтоомжийг уландаа гишгэсэн тийм баргар цаг үед Барамсайн охорхон амьдрал өнгөрчээ. 

Дэлгэрэнгүй үзэх >
Тулнуудын тулаан
2012 оны 4 сарын 30

Авилгатай тэмцэх газрыг тулнуудаас айхдаа муусайн жараахай ноолоод байна гэх шүүмжлэл бий. Гэтэл ядуусын азаар аварга тулнууд хоорондоо арсалдаж эхлэв. Яагаад “ядуусын азаар” гэв ээ гэвэл тулын аль ч сүрэг ард түмний цусыг сорж, ядууруулсан билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Ура, авилгаас хагацах түлхүүр олдлоо
2012 оны 4 сарын 24

Эцсийн эцэст авилгаас салах түлхүүр олдлоо. Авилга дээгүүрээ арслан барс шиг аймаар хүчирхэг. Халдашгүй дархлаа нь ямар ч хуулийг үйлчилгээгүй, үхсэн хүн болгоно. Авилга доогуураа жижигхэн ч олуулаа. Өт батгана шиг үржимтгий. Нүдэнд үл үзэгдэх хээл хахууль хүн амыг бүхэлд нь шимж эхлэв. Монгол орны баялгийг, уншигч таны амьдралыг их бага хоёр авилга дээр дороос идэж үгүй хийх аюул нүүрэллээ. Таны цогцсыг арслан барс зулгааж, үй түмэн шимэгч цусыг чинь сорж байхад иргэн та наркоздуулсан аятай гүн нойрсож байна. Гамшиг болтлоо даамжирсан авилгатай иргэн та тэмцэхгүй байна гэдэг угтаа унтаж буй хүн. Унтаж байгаад дуусъя гэвэл сэрхийн хэрэг юун.

Дэлгэрэнгүй үзэх >
Эмгэнт
2012 оны 3 сарын 27

Нэг ч уулгүй нүцгэн говьд Эмгэнт хэмээх дориун сархиатай ганц шовх заяажээ. Хавь ойрдоо онцгой сүрлэг учраас их содон харагдах энэхүү шовхын огцом эгц барзгар хадан энгэрийг гүнзгий хар хар ангал хөгшин хүний нүүр шиг атираа нугачаа цацруулан зүсэж, бэлд буусан хойноо тэнийж, цэлийсэн тал болж тайвширсан нь ямар агуу хүчээр оргилон буцлан байж бүтсэн хангай вэ гэж дуу алдмаар.

Дэлгэрэнгүй үзэх >
Красныйбогатырь буюу Улаанбаатар
2012 оны 1 сарын 31

Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж цаагуураа харанхуй хоцрогдсон ард түмнийг хувьсгалт хийрхэлд ёргиосон өнгө аясаар нэр хайралсныг эдүгээ бид мэдрэхгүй дүнхүүтсээр явна. 

Дэлгэрэнгүй үзэх >
ОДОН МЕДАЛЬТ МОНГОЛ УЛС
2012 оны 1 сарын 23

Бүх хүн одонтой болох тийшээ хандаж дээ янз нь. Болох л юм. Гэхдээ одонгоор гангарах тусам хөгжил ухраад ядуурал өсөөд байдаг. Бүгд одонтой мөртлөө хоцрогдсон ард түмэн байснаас нэг ч одонгүй хоцрогдсон ард түмэн байх нь нэрэнд цэвэр сэн. Одонтойчууд олширч одонгүйчүүд цөөрөх тутам одонгүй хүний дотор харанхуйлсаар. Одонгүй хоцорсон хүмүүс цөөрөх тусмаа жагсаал суултдаа хүрч нэрээ хөөднө. Аргагүй хөөрхий. “Улсын одонгүйчүүд” хэмээн шаарлагдаж, хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэхэв? “Ерөнхийлөгч танаа! Одон өгөөч!” гэж насны эцэст хэвлэлийн бага хурал хийж, ямар сайндаа телевизийн дэлгэцэнд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөж суухав. Энэ бол инээд биш ханиад. Уг нь ард түмэн минь хоорондоо ав адилхан байвал сайхан сан. Хүн амаа ингэж  алагчлан хямруулах тэнэг бодлого юунд хүргэдэг бол?  

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой