• Өчигдөр 9 цаг 47 минут
    Наадам Асем хоёр нүүр улайлгалгүй аятайхан өндөрсөн. Үүнд хүчин зүтгэсэн олон мянган иргэндээ баярлахын хамт, нар хур тэгш сайхан өдрүүдээр тэтгэсэн тэнгэр хангайдаа залбиръя. Гэвч наадмын бөхийн хэрүүлийг одоо хүртэл  орхихгүй амаараа хөөс сагуулчдыг яалтай билээ. Яасан тавьж тонилдоггүй зарга вэ. Хууль, дүрэм, журам боловсруулж батлахад Төр Засаг маш их ач холбогдол өгдөг болсон. Энэ бол дэвшил. Маргаж мэтгэлцэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарж баталсан хууль дүрмээ яг таг мөрдөж сурахгүй бол хуулиа нулимдаг архаг хууч сэдрээд байх юм. Дагаж мөрдөхгүй бол хууль батлах утгагүй. Бөхийн дүрмээ яс мөрдсөн аваас энэ жилийн наадам өөлөх юмгүй жаргах байв. Алив юм боловсронгуй болох тусмаа өө сэв нь хурцаар тодордог. Нилдээ найгүй орчноос ямар ч бусармаг ялгардаггүй. Тийм нөхцөлд урам хугараад шүүмжлэхээс халгадаг. Эх орон минь хөгжлийн өнгөө олсонд би бээр урамшиж үг нэмэрлэхээр зориглов.
    Цааш унших ...
    Уншсан 50596 Сэтгэгдэл 75
  • 2016 оны 9 сарын 1
    1975 он гээд бодчих. Сүхбаатарын талбайн зүүн баруунаас хоёр өвгөн бунхант индрийн яг өмнө уулзав. Бүдүүн хар өвгөн алсаас хоёр гараа дэлэн майжигнан гүйх замдаа, Цааш унших ...
    Уншсан 40922 Сэтгэгдэл 60
  • 2016 оны 8 сарын 25
    Жараад оны сүүлч. Сум-нэгдлийн конторт дарга нар гэнэт огил харайн сандрав. Нэр нь юм уу хоч нь юм уу тэдний сумыг “Бөглүү” гэх агаад Бөглүү суманд Цэдэнбал дарга очно гэж аймгаас утас цохижээ. Утастсан хүн нь Бөглүүг хариуцсан аймгийн том дарга. Цааш унших ...
    Уншсан 25319 Сэтгэгдэл 38
  • 2016 оны 8 сарын 16
    Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундач иргэний хэмжээнд эзэмших нь иргэн миний үүрэг. Үзэл суртлаар бохирлосон түүх намайг төөрүүлж орхижээ. Надад түүхийн нэг мөр ойлголт алга. Миний толгойд бөөн эргэлзээ. Цааш унших ...
    Уншсан 36792 Сэтгэгдэл 84
Нийтлэлийн архив